Бакугаас Л.Сосорбарам мөнгө, Б.Цогт-Очир хүрэл медаль хүртлээ

O.Admin
2022-11-05

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны "Их Дуулга" тэмцээн өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 4-6-нд Азербайжаны нийслэл Бакуд эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч өрсөлдөнө. Залуус зонхилсон манай багийн охидын дийлэнх нь анхны Грандсламдаа зодоглох юм.

Эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн 60, 66 эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.

Манай улсаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг жинд ОУХМ Бавуудоржийн Баасанхүү хүрэл медалийн төлөө Сербийн бөх Малика Николичтэй барилдаж торгуулиар ялагджээ.

эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам алт медалийн төлөө Узбэкстаны бөх Диёора Килдироватай барилдаж торгуулиар ялагджээ. Улмаар мөнгөн медаль хүртлээ.

эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Бямбажавын Цогт-Очир Узбекстаны бөх Кимран Нурилаевтэй барилдаж цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.

эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр хүрэл медалийн төлөө Испаний бөх Дэвид Гарсиа Торнтэй барилдаж базари үнэлгээгээр ялж явж байгаад цэвэр ялагдлаа. Улмаар тавдугаар байрт орлоо.