Улаанбаатар ММС энержи баг гуравдугаар байрт шалгарлаа

O.Admin
2022-11-06

Сагсан бөмбөгийн 3х3 тэмцээний Саудын Араб улсад Хонгконгийн их дуулгын тэмцээн эрх олгох NEOM Super Quest тэмцээн боллоо.

Тус тэмцээний өнгөрсөн шөнө болсон бөгөөд манай улсаас Улаанбаатар ММС Энержи баг хасагдах шатанд АНУ-ын Харлем багтай тоглож 21-20 харьцаагаар хожжээ. Улмаар шигшээ дөрөвт үлдсэн бөгөөд медалийн төлөө Латвийн Рига багтай тоглож эцсийн мөчид 20-21 харьцаагаар хожигдлоо. Ингэснээр манай шигшээ гуравтдугаар байрт орлоо.

Харин манай шигшээ D Хэсэгт баг нутгийн Жеддах, Рияад багуудтай нэг хэсэгт багтсан бөгөөд Рияад багийг 21-8 харьцаагаар Жеддах багийг 21-14 харьцаагаар хожиж хэсгийг тэргүүлсэн юм.