Өнөөдөр UG arena-д хоёр тоглолт болно

O.Admin
2022-11-10

Арваннэгдүгээр сарын 10-14-нд болох Улаанбаатар хотод болох 2025 оны сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Улаанбаатар хотод UG Arena-д өнөөдөр эхэлнэ. Өнөөдөр 15:30 цагт Таити болон Вьетнам, 18:30 цагт Малайз болон Тайланд багуудын тоглолт болно.

Харин маргааш манай баг эхний тоглолтоо Малайзын багтай тоглоно. Манай шигшээ баг Малайз, Тайланд, Бруней, Вьетнамын багтай "D" хэсэгт хуваарилагдсан юм. 

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

  1. А.Энхбаясгалан (М Гарьд)
  2. А.Ананд (Хүлэгүүд)
  3. А.Тэмүүжин (М Гарьд)
  4. Т.Санчир (Уурхайчид)
  5. Э.Цэрэнбаатар (Апес)
  6. Б.Болдбаатар (М Гарьд)
  7. Б.Билгүүн (Хүлэгүүд)
  8. О.Энхбаатар (Уурхайчид)
  9. О.Сэргэлэн (Хүлэгүүд)
  10. С.Өрнүүнбилэг (Хүлэгүүд)
  11. М.Өлзий-Орших (Апес)
  12. Э.Дөлгөөн (Ахан дүүс)