Монголын баг Японд бэлтгэл хийж байна

O.Admin
2022-11-16

Монголын Үндэсний шигшээ баг Япон Улсын Тояама хотод бэлтгэл хийж байна. Өнгөрсөн долоо хоногт Монголын гадаа талбайн хөлбөмбөгийн улирал өндөрлөсөн бөгөөд үргэлжлээд Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилтаа базаахаар Японыг зорьсон юм.

Шигшээ баг Японд 10 хоногийн хугацаатай бэлтгэл хийнэ. Энэ онд Монгол, Япон улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байгаа бөгөөд манай хоёр улсын хувьд бүх талын найрамдалт харилцаатай гэдгийн нэгэн илрэл нь энэ удаагийн бэлтгэл болж байна.

Монголын Үндэсний шигшээ багийг ирэх онд ДАШТ-ий өмнөх урьдчилсан шатны Плэй-оффын тоглолт хүлээж буй. Иймээс бид бэлтгэлээ эрт эхлүүлж, ирэх жилийн маш чухал тэмцээндээ бэлдэх эхний алхам нь энэ удаагийн Япон дахь бэлтгэл болж байна хэмээн ахлах дасгалжуулагч Ичиро Оцука онцоллоо. Дашрамд сонирхуулахад Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж буй Ичиро Оцукагийн төрсөн нутаг нь Япон улсын Тояама хот юм.