"Катар-2022" ДАШТ-ий нээлтийн тоглолт талбайн эзэн Катар болон Эквадорын шигшээ багийн хооронд өрнөсөн юм. Эквадорын 13-р дугаартай довтлогч Эннер Валенсиа дэлхийн аваргын нээлтийн гоол оруулаад зогсохгүй 31 дэх минутанд дубль хийсэн. Тоглолтын туршид Катарын шигшээ оноо аваагүй, гоол оруулж чадалгүй байсаар 2-0 харьцаатай тоглолт өндөрлөсөн.
Ингэснээр ДАШТ-ий 92 жилийн түүхэнд анх удаа эзэн орны баг нээлтийн тоглолтод хожигдсон тохиолдол боллоо.