Хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёр дахь өдрөө Катарт үргэлжиллээ Өнгөрсөн шөнө А хэсгийн Нидерланд болон Сенегал багуудын хооронд болсон бөгөөд 2-0 харьцаагаар Нидерландын шигшээ эхний хожлоо байгууллаа.
Тус тоглолтын салхийг 84 минутад Гакпо нээсэн бол 90+9 минутад Классен эцсийн цэгийг тавьжээ.
Улмаар Нидерланд дараагийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 26-ны бямба гарагт 00:00 цагт Эквадорын эсрэг тоглох бол Сенегал шигшээ арваннэгдүгээр сарын 25-ны баасан гарагт 21:00 цагаас эзэн орны тамирчид болох Катарын шигшээ багтай тоглоно.