Бостон Селтиксийн есөн тоглолт дараалласан хожлыг Бухнууд зогсоолоо

O.Admin
2022-11-22

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Ес дараалж хожоод байсан Бостон Селтикс өнөөдөр Чикаго Буллз багтай улирлын гурав дахь тоглолтоо хийлээ. Өмнөх хоёр тоглолтод бие биеэ хожоод байсан хоёр баг энэ удаа Бухнууд 107-121 харьцаагаар хожлоо. Улмаар улирлыг долоон хожил, арван хожигдолтой болж дорнод бүсийн 11-рт эрэмбэлэгдэж байгаа бол Селтикс 13 хожил, дөрвөн хожигдолтой болж дорнод бүсийг тэргүүлэгч хэвээр үлдлээ.

Тус тоглолтод Димар Дерөүзэн 28 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Зак Лавин 22 оноо, 5 самбар, 5 дамжуулалт, Патрик Уйллиамс 17 оноо, сэлгээнээс Аоекс Карусо 10 оноог тус тус авчээ. Эсрэг багаас Жейсон Тэйтум 28 оноо, 11 самбар, 7 дамжуулалт, Жейлон Браун 36 оноо, 7 самбар, сэлгээнээс Малколм Брогдон 23 оноог авсан ч бусад тоглогчид нь тааруухан тоглолтыг үзүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Атланта Хаукс 102-114 Клевлэнд Кавалерс
  • Орлондо Межик 102-123 Индиана Пэйсэрс 
  • Бостон Селтикс 107-121 Чикаго Буллз
  • Портлэнд Трэйл Блэйзэрс 111-119 Милоуки Багс
  • Миами Хит 101-105 Минносато Тембэруолвос
  • Голдэн Стэйт Уорриорс 83-128 Нью-Орлэйн Паликанс
  • Нью-Иорк Никс 129-119 Оклахома Сити Тандер
  • Юта Жазз 114-121 Лос Анжелес Клипперс