2025 онд зохион байгуулагдах Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний эрхийн төлөөх эхний шатны тоглолтуудыг Монгол Улс анх удаа нутагтаа хүлээн авч Монгол Улсын шигшээ баг хэсгийн 2-р байраар дараагийн шатанд шалгарсан билээ.
Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо тус тэмцээнийг олон улсын түвшинд нийцүүлэн, өндөр хэмжээнд зохион байгуулсныг тодотгоод 2-р шатыг зохион байгуулах эрхийг мөн Монгол Улсад өглөө.
Тиймээс Монгол түмэн ирэх оны хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд дахин чуулж хожлын төлөө дуу нэгтэйгээр багаа дэмжихээр боллоо.
Тус хэсэгт Монгол, Гуам, Малайз, Сингапур, Хонконг, Тайланд гэсэн багууд байгаа билээ.