Марокко, Хорват хэсгээс гарч, Бельги нутаг буцлаа

O.Admin
2022-12-02

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн сүүлийн тоглолтууд болж байна. F хэсгийн сүүлийн тоглолт болсон бөгөөд тус хэсэгт Марокко, Хорват, Бельги, Канад гэсэн багууд орсон юм.

Заавал хожих даалгавартай гарч ирсэн Бельгийн шигшээ Хорватын багтай тоглож 0-0 харьцаагаар тэнцлээ. 

Харин тус хэсгийн нөгөө тоглолт Марокко болон Канадын багуудын хооронд болж 1-2 харьцагаар Марокко хожлоо. Тус тоглолтын салхийг Мароккогийн тоглогч Хаким Зиеш 4 минутад нээсэн бол 23 минутад Юссеф Эн Несири гоол оруулжээ. Эхний үе дуусахаас өмнө ДАШТ-ий анхны авто болж бүртгэгдлээ. Тус гоолыг Мароккогийн хамгаалагч Найеф Агерд өөрийн хаалгандаа оруулжээ.

Улмаар тус хэсгийг Марокко тэргүүлсэн бол Хорват тэдний араас гарсан байна. Тус хэсгээс Бельги мултарлаа.

Шөвгийн 16-д Хорватын шигшээ арванхоёрдугаар сарын 5-ны даваа гарагийн орой 23:00 цагаас Японы багтай тоглох бол Мароккогийн баг арванхоёрдугаар сарын 6-ны мягмар гарагийн орой 23:00 цагаас Испаний багтай тоглоно.