Бразил хожигдсон хэсгээсээ, Швейцартай хамт гарлаа

O.Admin
2022-12-03

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн сүүлийн тоглолтууд болж байна. G хэсгийн сүүлийн тоглолт болсон бөгөөд тус хэсэгт Бразил, Швейцар, Камерон, Серби гэсэн багууд орсон юм.

Хэсгийн сүүлийн тоглолт Серби болон Швейцарын тоглолт болж 3-2 харьцаагаар Швейцар хожлоо. Тус тоглолтын салхийг Швейцарчууд 20 минтуд Жердан Шакири нээсэн бол 44 минут Брил Эмболо, 48 минутад Ремо Фройлер нар гоолджээ. Харин эсрэг багаас 26 минутад Александер Митрович, 35  минутад Душан Влахович нарын гоолдлоо.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Бразил болон Камероны багуудын хооронд болж Камерон 1-0 харьцаагаар хожлоо. Тус тоглолтын цор ганц гоолыг 90+2 минутад Винсент Абубакар гоолджээ.

Улмаар энэ хэсгээс Бразил толгойлсон бол тэдний араас Швейцар шөвгийн 16-д шалгарч байна.

Шөвгийн 16-д Бразилын шигшээ арванхоёрдугаар сарын 6-ны мягмар гарагийн шөнө 03:00 цагт Солонгосын багтай тоглох бол Швейцарын баг арванхоёрдугаар сарын 7-ны лхагва гарагийн шөнө 03:00 цагт Португалын багтай тоглоно.