“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн сүүлийн тоглолтууд болж байна. Н хэсгийн сүүлийн тоглолт болсон бөгөөд тус хэсэгт Солонгос, Уругвай, Португал, Гана гэсэн багууд орсон юм.
Хэсгийн сүүлийн тоглолт Солонгос болон Португалын багуудын хооронд болж 2-1 харьцаагаар Солонгос хожлоо. Тус тоглолтын салхийг Португалын тоглогч Рикарду Хорта 5 минутад оруулж нээсэн ч 27 минутад тэнцээний гоолыг Ким Ун Ёны оруулсан юм. Хожиж байж Солонгосчууд шөвгийн 16-д шалгарах байсан энэ тоглолтод эцсээ хүртэл довтолсны эцэст 90+1 дэх минутад Сон Хын Мин дамжуулалтаар Хван Хи Чан гоол оруулж Азийн баг хожлоо.
Энэ хэсгийн нөгөө тоглолт Урагвай болон Ганын багуудын хооронд болж 2-0 харьцаагаар Уругвай хожлоо. Тус тоглолтын 23, 32 минутад Жиоржиан де Арраскаета хоёр гоол оруулав. Энэ хэсгийн нөгөө тоглолт Солонгосчууд хожсноор дахин хоёр гоол оруулах хэрэгтэй болсон ч Уругвай оруулж чадалгүй тоглолт дуусчээ.
Улмаар шөвгийн 16-д Португал хэсгийг тэргүүлсэн бол Солонгос тэдний араас гарч, Гана болон Уругвайн багууд нутаг буцахаар боллоо.
Шөвгийн 16-д Солонгосын шигшээ арванхоёрдугаар сарын 6-ны мягмар гарагийн шөнө 03:00 цагт Бразилын багтай тоглох бол Португалын баг арванхоёрдугаар сарын 7-ны лхагва гарагийн шөнө 03:00 цагт Швейцарын багтай тоглоно.