“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд болж байна.
ДАШТ-ий шигшээ 16 шатны тав дахь тоглолт Азийн төлөөлөл Япон болон өнгөрсөн дэлхийн аваргын мөнгөн медальт Хорватын шигшээ багийн хооронд болоход Хорват пеналтаар хожлоо.
Тус тоглолтын салхийг Японы тоглогч 43 минутад Дайзен Маэда оруулсан бол тэнцээний гоолыг 55 минутад Деан Ловрены дамжуулалтаар Иван Перишич мөргөж оруулжээ. Тэрбээр гурван хөлбөмбөгийн ДАШТ-д дараалан гоол оруулсан дөрөв дэх тоглогч (Криштиану Роналду, Лионел Месси, Жердан Шакири) боллоо.
Улмаар энэ удаагийн тэмцээний хасагдах шатанд багууд анх удаа нэмэлт цаг сунгаж тоглолоо. Нэмэлт цаг ч тайван өнгөрч пеналт цохиж Такүми Минамино, Каорү Митома, Маяа Ёшида нарын цохилтыг Хорватын Ливакович хаалгаж хааснаар 3:1 харьцаагаар хожлоо.