“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд болж байна.
ДАШТ-ий шигшээ 16 шатны зургаа дахь тоглолт Дэлхийн таван удаагийн аварга Бразил болон азийн төлөөлөл болох Солонгосын багуудын хооронд болж 4-1 харьцаагаар Бразил хожлоо:
Тоглолтын салхийг 7 минутад Винисиус Жуниор нээсэн бол дараагийн гоолын Неймар 13 минутад оруулсан бол, 29 минутад Ричарлисон, 36 минутад Лукас Пакета оруулжээ. Харин Солонгосоос 77 минутад Пайк Сын Хо оруулсан байна.
Шөвгийн наймд Бразил арванхоёрдугаар сарын 9-ны баасан гарагийн орой 23:00 цагт Хорватын шигшээтэй тоглоно.