“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймд үлдэх сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо.
Сүүлийн тоглолт Португал болон Швейцарын багуудын хооронд болж 6-1 харьцаагаар Португал хожлоо. Тус тоглолт 17 минутад Гонсалу Рамуш салхийг нээсэн бол дахин 51, 61 минутад гоолджээ Мөн 33 минутад Пепе, 55 минутад Геррейру, 90+2 минутад Рафаэл Леау нар гоолджээ. Эсрэг багаас 58 минутад Аканджи гоолджээ.
Шөвгийн дөрөвт үлдэхийн төлөө Португал арванхоёрдугаар сарын 10-ны бямба гарагт Марокко багтай 23:00 цагт тоглоно.