Катар-2022 ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолт өнгөрсөн шөнө Хорват болон Марокко багуудын хооронд болж 2:1 харьцаагаар Хорват хожиж хүрэл медаль хүртлээ.
Тус тоглолтын салхийг 7 минутад 20 настай Йошко Гвардиол тооны харьцааг нээснээр Хорватын шигшээ багийн түүхэн дэх хамгийн залуу гоолтой тоглогч боллоо. Харин тун удалгүй Марокко хариу гоолыг хийж 9 дэх минутад хамгаалагч Ашраф Дари мөн мөргөж тооны харьцааг тэнцүүлсэн юм.
Улмаар 42 минутад Мислав Оршич Мароккогийн хаалганд гоол оруулснаар Хорватууд итгэл төгс тэргүүлэн тоглолтын эхний үеийг өндөрлүүлсэн. Хоёрдугаар үед үед тэд хамгаалалтаа барьсаар хүрэл медалийн тавцанд хүрлээ.
1998 онд хүрэл, 2018 онд мөнгөн медаль хүртсэн Хорватын хөлбөмбөгийн алтан үе ийнхүү тусгаар улс болсон 30 жилийнхээ түүхэнд хорватууд оролцсон гурван ДАШТ-ийнхээ талд нь медаль хүртэж буй.
Харин өнөөдөр 23:00 цагаас Франц болон Аргентины шигшээ багуудын хооронд алтан цомын төлөөх тоглолт болно.