Жүдо бөхийн “Мастерс” тэмцээн өнөөдөр эхэлнэ

O.Admin
2022-12-20

Жүдо бөхийн “Мастерс” энэ жилийн сүүлчийн тэмцээн өнөөдөр Иерусалимд (Израиль) эхэлнэ. Тус тэмцээн жүдочдод чансааны оноогоо дээшлүүлэх сүүлийн боломж юм.

Үүнд манай улсаас ОУХМ П.Нямлхагва дасгалжуулагчтай дараах тамирчид хүч үзнэ:

-48кг ОУХМ Г.Наранцэцэг,

-48кг ОУХМ Б.Баасанхүү

-66кг ОУХМ Ё.Басхүү,

-66кг ОУХМ Г.Хэрлэн

+100кг ОУХМ О.Цэцэнцэнгэл нар оролцохоор Израйл улсын Йеруслим хотод очоод байна. Тэмцээн энэ пүрэв гарагт өндөрлөнө.