Хөлбөмбөгийн ДАШТ-ийг бэртлийн улмаас өнжөөд байсан Карим Бензема шигшээ багаасаа зодог тайлж буйгаа цахим хуудсаараа дамжуулан зарлалаа.
Тэрбээр "Өнөөдрийн байр сууриа олохын тулд би маш их алдаж, маш их хүчин чармайлтыг ч гаргасан. Үүгээрээ ч бахархаж байна. Би өөрийнхөө түүхийг бичлээ. Бидний түүх ч дуусч байна" хэмээн нийтэлжээ.
Түүний хувьд шигшээ багийн хамтаар 97 тоглолтонд оролцож 37 гоол оруулсан юм. Өдгөө 35 настай "Бенз" хочит Карим Бенземагийн олон улсын аялал ийнхүү өндөрлөж буй бололтой.