Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 46 дахь, эмэгтэйчүүдийн 31 дэх, холимог багийн 9 дэх удаагийн УАШТ Монгол бөхийн өргөөнд болж байна. Өчигдөр тэмцээний эрэгтэй 73, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 57, 70, -78, +78 кг-ын жингийн аваргууд тодорсон бөгөөд өнөөдөр эрэгтэй 60, 66, 81, эмэгтэй 48, 52, 63 кг-ын жингийн аваргууд тодорно.
Эхний өдрийн медаль хүртсэн тамирчид:
Эрэгтэй +100 кг
- Ө.Дүүрэнбаяр "Алдар"
- О.Цэцэнцэнгэл "Хүч"
- Л.Энхболд Хэнтий
- Д.Цэрэнням “Хилчин”
-100 кг
- Б.Гончигсүрэн "Женко"
- О.Хангал "Алдар"
- Г.Алтанбагана "Алдар"
- Б.Хүдэрчулуун Боржин төв
90 кг
- Г.Пунцагцэрэн “Алдар”
- О.Ууганбаатар "Сүлд"
- С.Ган-Эрдэнэ "Хилчин"
- н.Мөнхбаяр "Женко"
73 кг
- Б.Эрдэнбаяр "Хангарьд"
- О.Уранбаяр Хэнтий
- Д.Алтансүх "Хангарьд"
- Б.Мөнхбаяр "Алдар"
Эмэгтэй +78
- Д.Номинзул "Женко"
- М.Ууганжаргал “Сүлд”
- Б.Буянзаяа ССЕБС
- Э.Жаргалмаа "Алдар"
-78 кг
- О.Хүслэн Монголын жүдо академи
- Ц.Батцэцэг "Эрч"
- Б.Мягмарцэнд "Женко"
- А.Батзул "Женко"
70 кг
- Б.Баасанжаргал “Хилчин”
- Ө.Ганзаяа “Женко”
- Л.Амар-Энх Боржин төв
57 кг
- М.Ичинхорлоо "Женко"
- А.Намуундалай "Алдар"
- Т.Ариунзаяа “Гуру”
- О.Оюунчимэг “Хилчин”