Английн прьемер лигийн 21-р тойргийн тоглолтууд болж байна. Хүснэгтийг тэргүүлэгч Арсенал талбайдаа Манчестер Юнайтед клубыг хүлээн авч тоглож 3-2 харьцаагаар Арсенал хожлоо. Улмаар хүснэгтийг 50 оноотойгоор тэргүүлж байгаа бол Маню 39 оноотойгоор хүснэгтийн дөрөвт эрэмбэлэгдэж байна.
Тус тоглолтод МанЮгаас салхийг хагалж 17 минутад Рэшфорд нээсэн бөгөөд Арсеналаас тэнцээний гоолыг 24 минутад Нкети оруулсан бол 53 минутад Сака гоолдож тэргүүлж эхэлжээ. Улмаар Манюгаас 59 минутад Мартинес гоолдож тэнцээний гоолыг оруулсан байна. Гэвч Арсеналаас эхний гоолыг оруулсан Нкети дахин гоолдож хожил байгуулжээ.