“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээн өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод эхэлнэ.
1991 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж эхэлсэн энэхүү тэмцээнд манай улсаас
ДАШТ-ий алт, мөнгөн медальт гавьяат тамирчин С.Цэрэнчимэд,
"Парис-2017" ДАШТ-ий алтан медальт гавьяат тамирчин П.Орхон,
ДАШТ-ий 1 мөнгө, 2 хүрэл медальт гавьяат тамирчин О.Бурмаа,
"Будапешт-2013" ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа,
"Будапешт-2018" ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга,
"Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт Э.Даваачимэг,
Азийн аварга З.Болортунгалаг,
Азийн АШТ-ий медальт Ц.Намуунцэцэг, Г.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа, Б.Хонгорзул, Х.Болортуяа, Ө.Пүрэвсүрэн, Э.Даваанасан, Д.Оргилох тэргүүтэй 60 гаруй бөх зодоглож байна.