Индонезийн Жакарта хотноо Азийн зуны спортын наадамд болж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн Азийн наадамд түрүүлэх зорилго өвөртөлж, Сон Хын Минээр ахлуулан оролцож байгаа Солонгосын шигшээ баг өчигдөр орой Ирантай тулж, 2:0-ээр буулгаж авснаар шөвгийн дөрөвт шалгарлаа.
Тоглолтын 40 дэх минутад Хуан Уи Жо гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 55 дахь минутад Ли Сүн Во нэгийг нэмж, багтаа ялалт авчирчээ. Ингэснээр Солонгосын шигшээ баг шөвгийн дөрөвт орж ирлээ. Хагас шигшээд Узбекстантай тоглоно.
Солонгосын шигшээ баг энэ тэмцээнд түрүүлж гэмээнэ “Тоттенхэм”-ийн хагас хамгаалагч Сон цэргийн албанаас чөлөөлөгдөх юм. Хагас шигшээ тоглолтууд энэ сарын 27-нд болно. Нөгөө талд нь Сири болон Вьетнамын шигшээ шалгарч үлдсэн байгаа билээ.