Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Нийтийн Хөлбөмбөг" төслийн хүрээнд зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах Футзалын тэмцээний заавар батлагджээ.
Энэ оны 21 аймгийн Футзалын АШТ нь ирэх гуравдугаар сарын 26-наас эхэлж, Дорноговь аймгийн Сайншанд хотын Биеийн тамир спортын газрын спорт ордонд зохион байгуулагдана.
Энэ жилийн 21 аймгийн Футзалын АШТ-ний аваргаар тодорсон баг нь “UB Cup” тэмцээний аварга буюу Улаанбаатар хотын аварга багтай "Үндэсний цом"-ын төлөөх нэмэлт тоглолт хийнэ.