Германы Бундес лигийн 2017-2018 оны улирал эхэллээ. Шинэ улирлыг нээж Германы лигийн босоо аварга “Байерн Мюнхэн” талбайдаа “Хоффенхайм”-ыг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр шинэ улирлыг хожлоор эхлүүлж, хүснэгтийн тэргүүнд бичигдэж байна.
Тоглолтын 23 дахь минутад Мюллер гоолдож, тооны харьцааг нээсэн. Түүний дараа Левандовски 82 дахь минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмсэн. Улмаар 90 дэх минутад Роббен гүйцээж, багийнхаа ялалтыг баталгаажуулжээ. Зочин багаас нэр төрийн ганц гоолыг 57 дахь минутад Салаи оруулжээ.