“Ливерпүүл” гурав дараалж хожиж, “Сити” тэнцлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-26

Английн премьер лигийн 3 дугаар тойргийн эхний тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэгдэж буй “Ливерпүүл” клуб талбайдаа “Брайтон”-ыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр гурав дахь хожлоо авч, 9 оноотой хүснэгтийг тэргүүлж байна.

Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 23 дахь минутад Салах оруулжээ. Ингэснээр Салах эхний гурван тойрогт хоёр гоол орууллаа. Мөн “Ливерпүүл” эхний гурван тойрогт нийтдээ 7 гоол оруулж, ганцыг ч алдаагүй, төгс тоглолтыг үзүүлж байна.

Тэгвэл “Сити” энэ тойрогт доод лигээс гарч ирсэн “Вулверхэмптон” клубын талбайд зочилж, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр хоёр оноо алдаж, улирлын эхний тэнцээгээ авсан юм.  Харин эхний хоёр тойрогт хожигдоод байсан “Арсенал” энэ удаад талбайдаа “Вест Хэм”-ийг хүлээж авч, 3:1-ээр хожлоо.