Английн премьер лигийн шинэ улирлын гуравдугаар тойргийн зарим тоглолт өчигдөр орой боллоо. Энэ тойрогт томчуудаас “Челси” клуб “Нью Касл”-ын талбайд зочилж тоглосон. Эхний хоёр тойрогт хожоод байсан Лондон хотын баг энэ удаад ч 3 оноотой нутаг буцлаа.
Тэд хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь 1:2-оор буулгаж авсан. Ингэснээр 9 оноотой болж, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Мөн эхний гурван тойрогт хожсон гурав дахь баг боллоо.
Тоглолтын 76 дахь минутад Азар торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн. Харин Хоселу 83 дахь минутад тэнцүүлсэн юм. Гэвч 87 дахь минутад Йедлин өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, багаа хөөдлөө.
Эхний гурван тойрогт гурав хожоод байгаа өөр нэг баг бол “Уотфорд”. Гуравдугаар тойрогт талбайдаа “Кристал Палас”-тай тулж, 2:1-ээр буулгаж авснаар 9 оноотой болж, гуравдугаар байрт бичигдэж байна.