Индонези улсын Жакарта хотноо Азийн зуны спортын 18 дугаар их наадам үргэлжилж байгаа билээ. Тэгвэл Азийн наадмын боксын тэмцээн эхэлж, манай тамирчид эхний ялалтаа авцгаасан.
Харин өнөөдөр дөрвөн тамирчин удаах тойргийн тулаанаа хийх гэж байна. Тодруулбал, 49 кг-д Хархүүгийн Энхмандах Энэтхэгийн боксчин Амиттай тулалдана. 56 кг-д Хархүүгийн Энх-Амар Энэтхэгийн тамирчин М.Хуссам Уддин өрсөлдөх юм. Эхний тулаандаа төвөггүй ялалт байгуулсан 64 кг-ын шилдэг тамирчин Баатарсүхийн Чинзориг БНАСАУ-ын боксчин Ри Кон Тэ-тэй өрсөлдөхөөр учраа таараад байна. Харин 75 кг-д Даваасүрэнгийн Давааням Узбекстаны И.Мадримовтой тулалдахаар оноолт таарчээ.