Реал Мадрид клуб Ливерпүүлийг талбайд нь бутниргэлээ

O.Admin
2023-02-22

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн шөвгийн 16-ын тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Английн Ливерпүүл талбайдаа Испаний эзэн хааны клуб болох Реал Мадридтай тоглож 2-5 харьцаагаар бутниргэж Реал хожлоо.

Тус тоглолтын салхийг Ливэрпүүлээс 4 дэх минутад Салахын дамжуулалтаар Нуньес нээсэн бол 14 минутад Салах дахин гоолдож 2-0 харьцаагаар тэргүүлж эхэлжээ. Гэвч энэ тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй. Хариу гоолыг 21 болон 36 минутад Винисиус Жуниор гоолдож тэнцэж эхний хагас дуусчээ. Улмаар хоёрдугаар хагаст 47 минутад Милитао, 55 болон 67 минутад Бензема гоолджээ.

Хоёр багийн хариу тоглолт Реалын талбайд гуравдугаар сарын 16-ны 04:00 цагт болно.