Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг түүхэндээ анх удаа Европын багтай хүч үзэхээр боллоо.
Тэд Испаний Валенсиа клубийн хаалгач Георги Мамардашвили, Италийн Наполи клубийн супер од болоод буй Хвича Кварацхелиа нараар удирдуулсан хүчирхэг Гүржийн шигшээ багтай тоглох гэж байна.
Дэлхийн чансааны 78-т эрэмбэтэй Гүржийн шигшээ багийн эсрэг хийх энэ удаагийн албан ёсны нөхөрсөг тоглолт ОУХБХ-ны (FIFA Days) өдрүүдээр буюу ирэх гуравдугаар сарын 25-нд Гүрж Улсын Батуми хотод болохоор товлогдсон юм.