Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн болов.
Тэмцээнд 18 аймаг, есөн дүүргийн 300 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд “Могул” клубын тамирчин Э.Нямсүрэн таталтын төрөлд 151 кг-ыг өргөснөөр энэ жингийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэрбээр өмнөх рекорд амжилтыг 147.5 кг-аар эзэмшиж байв.