20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Йордан улсад эхэллээ.
Тус тэмцээнийг зорьсон Монголын эмэгтэй шигшээ баг өнгөрсөн шөнө талбайн эзэн багтай тоглож 4-1 харьцаагаар хожигдсон байна.
Урьдчилсан шатны тэмцээнд анх удаа оролцож буй монголын багаас Э.Анхтуяа торгуулийн талбайн гаднаас цохиж мөн тэмцээний анхны гоолыг бүртгүүлэв.
Шигшээ баг энэ сарын 10-ны 20:00 цагаас Ливантай хоёр дахь тоглолтоо хийх ба хэсгийн сүүлийн тоглолтоо 12-ны 20:00 цагаас Бутантай хийнэ.