Эрдэнэт Майнерс баг цувралыг тэргүүлж эхэллээ

O.Admin
2023-03-20

Амралтын ням гарагийн өдөр Үндэсний Дээд лигийн талбайд нэг тоглолт явагдлаа. Эрдэнэт Майнерс болон Хасын Хүлэгүүд багуудын цувралын эхний тоглолт 77-70 харьцаатай өндөрлөлөө. Эрдэнэт Майнерс баг цувралын эхний тоглолтод хожил байгуулснаар энэ улирлын плэйоффт нэг ч хожигдоогүй хэвээр үлдээд байна.

ТОГЛОЛТЫН БААТАР: Эрдэнэт Майнерс багаас өчигдөр гурван тоглогч 10-аас дээш оноо авчээ. Пендарвис Уиллиамс 21 оноо авч талбай дээрх бүх тоглогчдыг тэргүүсэн бол түүнд Н.Золжаргал 11, О.Энхбаатар 10 оноогоор тусалсан байна.

ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Эрдэнэт Майнерс баг нийт 34 минутын турш онооны илүү явжээ. Тоглолтын турш Эрдэнэт Майнерс баг оноо илүү Хасын Хүлэгүүд баг нэхсэн байдалтай өрнөсөн. Тоглолтын цаг сүүлийн 1 минут руу орж онооны харьцаа 70-69 болоод байхад Пендарвис дараалан 4 оноо авч, 1 бөмбөг тасалсан нь багаа хожил авахад том нөлөө үзүүлсэн билээ.

СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Хожигдол амссан Хасын Хүлэгүүд баг будагтай талбайгаас 18 оноо авсан бол хожил авсан Эрдэнэт Майнерс баг будагтай талбайгаас 44 оноо авчээ.