Т.Санчир 19 оноо авч багаа оноо авалтаар тэргүүлж багаа хожилд хөтөллөө

O.Admin
2023-03-22

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын хагас шигшээ цувралын хоёр дахь тоглолт Эрдэнэт Майнерс болон Хасын хүлгүүд багий хооронд болж Майнерс баг цувралын хоёр дахь тоглолтод 75-81 харьцаатай Хасын Хүлэгүүд багийг хожиж цувралыг 2-0 болголоо. Хоёр багийн цувралын гурав дахь тоглолт пүрэв гарагийн үдэш болно.

ТОГЛОЛТЫН БААТАР:  Эрдэнэт Майнерс багаас гурван тоглогч 10-аас дээш оноо авчээ. Т.Санчир 19 оноо авч багаа оноо авалтаар тэргүүлсэн бол Пендарвис Уиллиамс 18 оноо, О.Энхбаатар 12 оноо тус тус авсан байна.

ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Тоглолтын нэгдүгээр үеийн сүүлийн 5 минут руу орж онооны харьцаа 9-12 байхад Эрдэнэт Майнерс баг 12-0 run хийж 15 онооны давуу байдалтай болж чадсан билээ.

Тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн цаг дуусахад 1 минут 20 секунд дутуу байхад онооны 6 болж ойртсны дараа А.Бямбадоржийн авсан 2 онооны тоглолтын хувь заяаг шийдсэн юм.

СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Хожил авсан Эрдэнэт Майнерс баг багаараа 20 оновчтой дамжуулалт, 13 бөмбөг таслалт хийж 47.5 хувийн гүйцэтгэлтэй довтолжээ.