Тэнүүн Өлзий Металл дахин нэг онооны зөрүүгээр хожиж, цувралыг 2-0 болголоо

O.Admin
2023-03-23

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын хагас шигшээ цувралын хоёр дахь тоглолт Тэнүүн Өлзий Металл баг Даймонд Стөүн, Д.Мөнхтүвшин нарыг эзгүйд Завхан Бродерс багийг 87-88 харьцаатай хожиж цувралыг 2-0 болголоо. Өмнөх тоглолт мөн адил нэг онооны зөрүүгээр буюу 84-83 харьцаагаар Металл хожоод байсан билээ.

Хоёр багийн цувралын 3 дахь тоглолт баасан гарагийн үдэш болно.

ТОГЛОЛТЫН БААТАР: Өчигдөр Тэнүүн Өлзий Металл багийн гарааны таван тоглогч бүгд 10-аас дээш оноо авчээ. Кристофер Блэйк 22 оноо авч багийнхаа бүх тоглогчийг оноогоор тэргүүлсэн байна. Мөн Т.Ууганбаяр 12 оноо, 13 самбар авч дабл дабл гүйцэтгэсэн юм.

ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Завхан Бродерс баг тоглолтын нэгдүгээр үеийг маш сайн эхлүүлж 9 онооны илүү дуусгасан билээ. Харин Тэнүүн Өлзий Металл баг хоёрдугаар үеийг онцгой эхлүүлж 11-0 run хийснээр онооны харьцааг 25-25 дээр тэнцүүлсэн. хоёр багийн онооны тэргүүлэл нийт 16 удаа өөрчлөгдөж, 10 удаа тэнцсэн нь тоглолтыг гайхалтай өрсөлдөөнтэй, үзүүштэй болсныг илтгэх буй.

Тоглолтын цаг дуусахад 43 секунд үлдэж онооны харьцаа 87-86 байхад Т.Ууганбаярын авсан оноо тоглолтын хувь заяаг шийдсэн.

СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Хожил авсан Тэнүүн Өлзий Металл багийн сэлгээ 27 оноо авсан бол хожигдол аммсан Завхан Бродерс багийн сэлгээ ердөө 8 оноо бүртгүүлжээ.