Азийн наадмын жүдо бөхийн тэмцээний эхний өдрийн хэсгийн барилдаан болж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдаж байгаа дэлхийн аварга М.Уранцэцэг Тайванийн бөхийн хоёр базаригаар буюу цэвэр ялж, хагас шигшээд шалгарлаа.
Манай бөх хагас шигшээд эртний өрсөлдөгч Солонгосын Жон Бу Кёнтай тулахаар боллоо. Нөгөө талд Казахстаны нэр дээр барилдаж байгаа Г.Отгонцэцэг Японы алдарт бөх Конда Амитай тулах юм.
Тэгвэл 60 кг-д барилдаж байгаа Д.Амартүвшин хоёрдугаар тойрогт Макаогийн бөх Лио Чон Хоуг ялж, хэсгийн аваргын төлөө шалгарч үлдлээ. Манай бөх шөвгийн 8-д Солонгосын Ли Ха Римтэй барилдана.