3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дундговь аймагт болЖ өндөрлөлөө

O.Admin
2023-04-03

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо нь Дундговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран U18 насны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс энэ сарын 2-ныг хүртэл зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд эрэгтэй 26 эмэгтэй 11 багийн тамирчид өрсөлдөж, орон нутаг 3х3 стандартаар зохион явуулсан анхны тэмцээн болон тэмдэглэгджээ.

Тэмцээний шагналт байранд шалгарсан багууд:

  • Эрэгтэй Алтан медаль – Эрдэнэт 5-р сургууль
  • Мөнгөн медаль – 14-р сургууль
  •  Хүрэл медаль – Металл Жуниор
  • Эмэгтэй Алтан медаль – Баянхонгор аймаг
  • Мөнгөн медаль – Оюуны Ундраа цогцолбор сургууль
  • Хүрэл медаль – МонПон-1-р баг

Шилдэг тоглогчид:

  • MVP н.Буянтогтох /Эрдэнэт/ MVP Б.Болор-эрдэнэ /Баянхонгор/

Бэлгэдлийн шилдэг тоглогчид:

  • Эрэгтэй – Э.Ангараг /14-р сургууль/
  • А.Мөнхбат /Металл Жуниор/
  • Л.Басхүү /Дундговь хишиг/
  •  Эмэгтэй – А.Анужин /Монпон-2/
  • н.Энхжин /Монпон1/
  • н.Мишээл / ОУЦС/