Азийн зуны спортын наадмын жүдо бөхийн тэмцээний хэсгийн барилдаанууд өндөрлөж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга М.Уранцэцэг хагас шигшээд Солонгосын бөх Жон Бу Кёнтай барилдсан нэмэлт цагт базари үнэлгээгээр ялагдлаа. Ингэснээр хүрлийн төлөө барилдахаар боллоо. Манай бөх Хойд Солонгосын тамирчин Жон Юү Сунтай медалийн төлөө барилдана.
Тэгвэл өнөөдөр гарч барилдсан эрэгтэй тамирчид медалийн төлөө шалгарч үлдэж чадсангүй. 60 кг-д барилдсан Гавьяат тамирчин Д.Амартүвшин Тайванийн Ян Юү Вэйд ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Тэгвэл 66 кг-д барилдсан Б.Амартүвшин Киргизстаны Артур Тед ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.