Г.Ганцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-29

Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 52 кг-д зодоглосон Г.Ганцэцэг хагас шигшээд Солонгосын Пак Да Солтай тулж, ялагдлаа. Уг нь тэрбээр хэсгийн аваргын төлөө Гулбадам Бабамуратоваг ялж, гарч ирсэн. Гэвч хагас шигшээд Солонгосын бөхийг барсангүй.

Манай бөх хүрэл медалийн төлөө Тайландын бөх Варасиха Качакомтай барилдана. Ийнхүү эхний өдөр манай хоёр эмэгтэй тамирчин хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ.