“Манчестер Сити”-д хүчин зүтгэж явсан Яя Турег “Вест Хэм” болон “Кристал Палас” клубын аль нэгэнд нь очиж магадгүй гэдэг мэдээлэл гарсан билээ. Учир нь түүний агент Дмитрий Селюк өөрийн үйлчлүүлэгчээ Лондонд эрүүл мэндийн үзлэгт орж, гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа гэж ярьсан удаатай.
Харин Селюк энэ мэдээлэлдээ тайлбар хийжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулж “Яя “Вест Хэм”-д очихгүй гэдэг нь 100 хувь баталгаатай үнэн. Тэр бол аварга. Хамгийн сүүлд тоглох газар нь арай өөр байх учиртай.
Мөн “Кристал Палас” ч бас биш. Хожсон багийнхаа тоглогчдын төрсийн өдрийг ч мэддэггүй. Тийм багт Яя очих уу” хэмээн бичжээ.