М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-29

Индонезийн Жакарта хотноо Азийн зуны спортын наадам үргэлжилж байгаа билээ. Тэгвэл дөнгөж сая эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Хойд Солонгосын бөх Жон Юү Сунтай барилдаж, дарах мэхээр цэвэр яллаа.

Ингэснээр Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн тоог нэгээр нэмлээ. Дөрвөн жилийн өмнө Инчёнд түрүүлж байсан тэрбээр энэ удаад хүрэл авлаа. Энэ жингийн нөгөө хүрэл медалийг Казахстаны нэрийн өмнөөс барилдаж байгаа Г.Отгонцэцэг хүртлээ. Харин алтан медалийг Солонгосын Жон Бу Кён хүртлээ. Тэрбээр финалд Японы алдарт бөх Конда Амиг ялсан юм.