Катар Улсад жүдо бөхийн ДАШТ-д оролцох манай бөхчүүд

O.Admin
2023-04-10

Катарын нийслэл Доха хотод ирэх тавдугаар сарын 7-14-нд болох жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлав.

Манай улс эрэгтэйчүүдийн 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жиндээ хос тамирчин сойж байна. Эмэгтэй 63 кг-д өнгөрсөн жилийн Азийн аварга ОУХМ Б.Ганхайч бэртэлтэй тул энэ удаа өнжих нь.

Дохад хүч үзэх Монголын жүдочид:

 Эрэгтэй

60 кг: Энхтайваны Ариунболд

66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү, Баттогтохын Эрхэмбаяр

-73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар, Батзаяагийн Эрдэнэбаяр

81 кг: Гэрэлтуяагийн Болор-Очир

90 кг: Гантулгын Алтанбагана

-100 кг: Батхуягийн Гончигсүрэн

+100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл

Эмэгтэй

48 кг: Ганбаатарын Наранцэцэг, Бавуудоржийн Баасанхүү

52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ

57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн, Мөнхцэдэвийн Ичинхорлоо

70 кг: Батсуурийн Ням-Эрдэнэ

-78 кг: Отгонбаярын Хүслэн

+78 кг: Амарсайханы Адъяасүрэн