Атланта Хокс плэйоффын эрхээ авч, Миами Хит дахин тоглолт хийхээр боллоо

O.Admin
2023-04-12

NBA-ын талбайд өнөөдөр плэйоффт орох өрсөлдөөний хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Миами Хит талбайдаа Атланта Хокс багтай плэйоффын 7-р байрын төлөө тоглож Хокс 116-105 харьцаагаар хожлоо. Улмаар Хокс плэйоффт 7-р байраар гарч Бостон Селтикс багтай тоглохоор болсон бол Хит дахин нэг тоглолтыг Торонто Репторс болон Чикаго Буллс багуудын хожсонтой нь тоглоно.

Тус тоглолтод Трэй Янг 25 оноо, 8 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол ДиЖонта Муррэй 18 оноог авсан бол тус багийн сэлгээ 53 оноог авчээ. Эсрэг багаас Тайлер Хероо 26 оноо, Жимми Батлер 21 оноо, 9 дамжуулалт, сэлгээнээс Кайл Ловри 33 оноог авчээ.