Сакермэнто Кингс плэйоффын эхний тоглолтод өнгөрсөн жилийн аваргуудыг хожлоо

O.Admin
2023-04-16

Өнөөдөр плэйоффын эхний шатны цуврал эхэллээ. Өнөөдрийн оргил тоглолт Сакермэнто Кингс талбайдаа өнгөрсөн жилийн аваргуудыг болох Голдэн Стэйт Уорриорс багтай эхний тоглолтоо хийж 123-126 харьцаагаар Кингс ялалт байгууллаа. Улмаар 17 жилийн дараа плэйоффт орж анхны хожлоо байгууллаа.

Тус тоглолтод ДиАарон Фокс 38 оноог авсан бөгөөд анх удаа плэйоффын тоглолтод ороод ийм өндөр оноог авсан дөрөв дэх тоглогч болжээ. Харин түүнд сэлгээнээс 32 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Стефэн Көрри 30 оноогоор багаа тэргүүлсэн бол Клэй Томпсон 21 оноо, сэлгээнээс Андрэй Виггинс, Жордан Пүүл нар тус тус 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Брүүклин Нетс 101-121 Филадельфи 76 /0-1/
Атланта Хаукс 99-112 Бостон Селтикс /0-1/
Нью-Иорк Никс 101-97 Клевлэнд Кавалерс /1-0/
Голдэн Стэйт Уорриорс 123-126 Сакермэнто Кингс /0-1/