Үндэсний Дээд лигийн аварга багаар Эрдэнэт Майнерс баг тодорлоо

O.Admin
2023-04-17

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022-23 оны улирлын эрэгтэй аварга багаар Эрдэнэт Майнерс баг тодорлоо. Эрдэнэт Майнерс баг энэ жилийн плэйоффт нэг ч хожигдоогүй 12-0 амжилттай дуусгаж байна.

ТОГЛОЛТЫН БААТАР: Эрдэнэт Майнерс багаас гурван тоглогч 10-аас дээш оноо бүтгүүлсэн. МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022-23 оны улирлын финалын MVP Пендарвис Уиллиамс өнөөдөр 23 оноо, 8 самбар авлаа. Багийн ахлагч Т.Санчир цувралын дөрөв дэх тоглолтод 14 оноо авсан бол О.Энхбаатар 11 оноо, 5 самбар, 2 оновчтой дамжуулалт өгчээ.

ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Тоглолтын турш Эрдэнэт Майнерс баг онооны илүү явсан ч хоёр багийн тоглолтын дөрөвдүгээр үеийн сүүлийн мөч тун сонирхолтой болсон. Тоглолтын дөрөвдүгээр цаг сүүлийн нэг минут руу орж онооны харьцаа 81-82 байхад Г.Ган-Эрдэнийн алдаатай амжилттай гүйцэтгэсэн довтолгоо багтаа 4 онооны давуу байдлыг авчирж чадсан юм.

СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Өчигдрийн тоглолтод ялагдал амссан Тэнүүн Өлзий Металл баг багаараа ердөө 4 холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэж 30.8 хувьтай шидсэн. Харин Эрдэнэт Майнерс баг багаараа 9 холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэжээ.