Сиксерс цурвалыг 2-0 харьцаагаар тэргүүлж байна

O.Admin
2023-04-18

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Филадельфи 76 талбайдаа Брүүклин Нетс багтай цувралын хоёр дахь тоглолтоо хийж 84-96 харьцаагаар Сиксерс хожлоо. Улмаар цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж байгаа бөгөөд цувралын гурав дахь тоглолт Нетсийн талбайд дөрөвдүгээр сарын 21-ны өглөө 07:30 цагт болно.

Тус тоглолтод Теренси Макси 33 оноогоор багаа тэргүүлсэн бол Тобиас Харрис 20 оноо, 12 самбар, Жоэл Эмбийд 20 оноо, 19 самбар, 7 дамжуулалт, 3 хаалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Камерон Жонсон 28 оноогоор багаа тэргүүлсэн бол Макл Бриджис 21 оноогоор тусалжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Брүүклин Нетс 84-96 Филадельфи 76 /0-2/
  • Голдэн Стэйт Уорриорс 106-114 Сакермэнто Кингс /0-2/