Яннисгүй Милоуки Багс баг хожил байгуулж, цувралыг тэнцүүллээ

O.Admin
2023-04-20

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Милоуки Багс талбайдаа Миами Хит багтай цувралын хоёр дахь тоглолтоо хийж 122-138 харьцаагаар Багс хожил байгууллаа. Улмаар цувралыг 1-1 харьцаагаар тэнцүүлж байгаа бөгөөд гурав дахь тоглолт Хитийн талбайд дөрөвдүгээр сарын  23-ны өглөө 07:30 цагт болно.

Тус тоглолтод Яннис Антетокумпо өмнөх тоглолт авсан гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Брүүк Лопез 25 оноогоор багаа тэргүүлсэн бол Жрү Холидэй 24 оноо, 5 самбар, 11 дамжуулалт, сэлгээнээс Пат Конагттон 22 оноо, Жое Инглис 17 оноог авчээ. Эсрэг багаас Тайлер Хэрро мөн өмнөх тоглолтын гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Жимми Батлер 25 оноогоор багаа тэргүүлсэн бол  Бэм Адебаео 18 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Лос Анжелес Лейкэрс 93-103 Мемфис Гриззлис /1-1/
Миами Хит 122-138 Милоуки Багс /1-1/
Минносато Тимбервулвс 113-122 Денвер Наггетс /0-2/