Аваргууд цувралыг 2-2 болгож тэнцүүллээ

O.Admin
2023-04-24

NBA-ын талбайд плэйоффын дөрвөн тоглолт боллоо. Өнгөрсөн жилийн аваргууд болох Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Сакермэнто Кингс багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийж 125-126 харьцаагаар аваргууд хожлоо. Улмаар цувралыг 2-2 болгож тэнцүүлж байгаа бөгөөд цувралын тав дахь тоглолт дөрөвдүгээр сарын 27-ны өглөө 10 цагт Кингсийн талбайд болно.

Тус тоглолтод Стифэн Көрри 32 оноогоор багаа тэргүүлсэн бол Клэй Томпсон 26 оноо, Жордан Пүүл 22 оноог авчээ. Харин Драмоунд Грин сэлгээнээс гарч тоглож 12 оноог авчээ. Эсрэг багаас ДиАарон Фокс 38 оноо, 9 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кийган Муррэй 23 оноо, сэлгээнээс Малик Монк 16 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Клевлэнд Кавалерс 93-102 Нью-Иорк Никс /1-3/
Сакермэнто Кингс 125-126 Голдэн Стэйт Уорриорс /2-2/
Бостон Селтикс 129-121 Атланта Хокс /3-1/
Денвер Наггетс Минносато Тимберволвс /3-0/