Ёокич 39 оноог авч, цувралыг 2-0 болголоо

O.Admin
2023-05-02

NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт өрнөд бүсийг тэргүүлсэн Денвер Наггетс талбайдаа Финикс Санс багтай цувралын хоёр тоглолтыг хийж 87-97 харьцаагаар Наггетс хожлоо. Улмаар цувралыг 0-2 харьцаагаар тэргүүлж байгаа бөгөөд цувралын гурав дахь тоглолт Сансын талбайд тавдугаар сарын 6-нд 10:00 цагаас болно.

Тус тоглолт Никола Ёокич 39 оноо, 16 самбар, 5 дамжуулалт, 2 таслалт, 1 хаалтаар багаа тэргүүлсэн бол Аарон Гордон 16 оноо, КСП 14 оноо, Жамал Муррэй 10 оноо, 8 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Дэвин Бүүкэр 35 оноо, 5 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кэвин Дурант 24 оноо, 8 самбар, Ди Андрэй Эйтон 14 оноог авчээ. Харин тус багийн холбогч Крис Пол 25 минут тоглосон бөгөөд цавины гэмтлийн улмаас гэмтэж талбайг орхижээ. Тэрбээр 8 оноо, 5 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфи 76 119-115 Бостон Селтикс /1-0/
Финикс Санс 87-97 Денвер Наггетс /0-2/

'