Миами Хит талбайд хожиж, цувралыг тэргүүлж эхэллээ

O.Admin
2023-05-07

NBA-ийн талбайд өнөөдөр плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Миами Хит талбайдаа Нью-Иорк Никс багтай цувралын гурав дахь тоглолтыг хийж Хит 86-105 харьцаагаар хожлоо. Улмаар цувралыг 1-2 харьцаатай болгож тэргүүлж эхэлсэн бол цувралын дөрөв дэх тоглолт Хитийн талбайд тавдугаар сарын 9-ны өглөө 07:30 цагт болно.

Тус тоглолт Жимми Батлер гэмтлээс эргэн ирсэн бөгөөд 28 оноо, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Макс Струс 19 оноо, Бэм Адебаёо 17 оноо, 12 самбар, 1 хаалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Жейлон Брансон 20 оноо, 6 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жош Харт 15 оноо, 12 самбар, АрЖи Баррет 14 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Иорк Никс 86-105 Миами Хит /1-2/

Голдэн Стэйт Уорриорс 97-127 Лос Анжелес Лейкэрс /1-2/