Финикс Санс талбайдаа хоёр хожиж, цувралыг тэнцүүллээ

O.Admin
2023-05-08

NBA-ын талбайд өнөөдөр плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Сүүлийн тоглолт Финикс Санс талбайдаа Денвер Наггетс багтай тоглож 124-129 харьцаагаар Санс хожлоо. Улмаар цувралыг 2-2 болгож тэнцүүлсэн бөгөөд цувралын тав дахь тоглолт тавдугаар сарын 10-ны өглөө 10:00 цагт болно.

Тус тоглолтод Кэвин Дурант 36 оноо, 11 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Дэвин Бүүкэр 36 оноо, 6 самбар, 12 дамжуулалт, сэлгээнээс Ландри Шамет 19 оноог авчээ. Эсрэг багаас Никола Ёокич 53 оноо, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бөгөөд Жамал Муррэй 28 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Бостон Селтикс 115-116 Филадельфи 76 /2-2/

Денвер Наггетс 124-129 Финикс Санс /2-2/