Азийн зуны 18 дугаар наадмын жүдо бөхийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр барилдаж буй манай хүнд жингийн тамирчид хагас шигшээд шалгарлаа.
+100 кг-д хүч үзэж буй Ө.Дүүрэнбаяр Тажикстаны бөхийг ялж, хагас шигшээд шалгараад байна. Манай бөх хагас шигшээд Ираны Жавад Махжоубтай барилдана. Тэгвэл 90 кг-д барилдаж байгаа Г.Алтанабагана Узбекстаны Сабиров Шахзодбекыг ялж, хагас шигшээ рүү орлоо. Тэрбээр шөвгийн дөрөвт Тажикстаны Комроншохтай барилдана.
+78 кг-д барилдаж байгаа Т.Мөнхтуяа хэсгийн аваргын төлөө Хятадын Ян Вантай барилдаж, ялагдлаа. Ингэснээр торгуулийн тойрогт Узбекстаны Рината Илматоватай барилдана.